Хөвсгөл аймгийн хэмжээнд шүлхийн голомттой болон сэжигтэй бүсэд 723831 толгой суурин өвчлөмтгий мал байгаагаас 118 тэмээ, 26707 үхэр, 72174 хонь, 8849 ямаа нийт 107848 толгой мал өвчилж, өвчилсөн нийт малын 102386 толгой малын шинж тэмдэг арилсан байна.
Өнөөдрийн байдлаар Улаан-Уул сумын Шивлэг багт нэмж шинээр 1 голомт үүсэж, Тариалан сумын хязгаарлалтын дэглэм хэрэгжих хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул бүрэн цуцалж, Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган сумын хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн байна. Тус аймгийн 20 сумын нутагт 26 голомт үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар 13 сумын 17 голомтод хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Нийт 107861 толгой мал өвчилж, 104113 толгой малын шинж тэмдэг бүдгэрсэн гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Хөвсгөлд 13 сумын 17 голомтод хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна |
Сэтгэгдэл бичих