Хөвсгөл аймагт 2632722 толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 168662 толгой мал төллөж нийт малын 8,1 хувь нь төллөөд байна. Үүнээс ингэ 2, гүү 714, үнээ 5693, эм хонь 107150, эм ямаа 55103 төллөж төл бойжилт 99,1 хувьтай байна. Тус аймагт он гарсаар адуу 198, үхэр 377, хонь 1544, ямаа 1413 мал хорогдож нийт 3532 толгой мал буюу нийт малын 0,06 хувь нь хорогдоод байна. Хөвсгөл аймагт өнгөрсөн оны 12 сард шүлхий өвчин бүртгэгдэж өнөөдрийн байдлаар Цагааннуур, Цагаан-Үүр, Ханх гэсэн 3 сумаас бусад бүх суманд бүртгэгдсэн. Шүлхийгээр 107848 толгой мал өвчилсөн бөгөөд нийт малын 102386 толгой малын шинж тэмдэг арилсан боловч төллөж буй эх малаас амьгүй төл гарах, малын хорогдол нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байгаа ажээ.
Б.Туяа
| Мал төллөлт 8,1 хувьтай байна |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих