Шүлхий өвчнөөр 107848 толгой мал өвчилснөөс 94,9 хувийн шинж тэмдэг арилжээ
2022-04-04 10:46:12, 310

Хөвсгөл аймгийн хэмжээнд голомттой болон сэжигтэй бүсэд 723831 толгой суурин өвчлөмтгий мал байгаагаас 118 тэмээ, 26707 үхэр, 72174 хонь, 8849 ямаа нийт 107848 толгой мал өвчилж, өвчилсөн нийт малын 102386 толгой малын шинж тэмдэг арилсан байна. 

Өнөөдрийн байдлаар 14 суманд 17 голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас ОХУ-д үйлдвэрлэсэн 90,0 мянган тун вакцин нийлүүлэгдэж 15 сумын 876 өрхийн 51064 үхэр, 43051 хонь, 21792 ямаа нийт 115907 толгой малыг вакцинд хамруулаад байна.  Голомттой болон сэжигтэй бүсийн 1379 өрхийн 288880 м2 талбай хашаа хороог ариутгаад байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа мэдээллээ.

Б.Ганаа

 

 

 


Шүлхий өвчнөөр 107848 толгой мал өвчилснөөс 94,9 хувийн шинж тэмдэг арилжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0