Хөвсгөл аймагт шүлхий өвчнөөр нийт 102382 толгой мал өвчилснөөс 93310 толгой мал эдгэрч шинж тэмдэг нь арилжээ. Өнөөдрийн байдлаар 18 сумын 55 багт 22 голомт идэвхтэй байна. Тус аймгийн Цагаан-Үүр, Ханх, Цагааннуур гэсэн 3 суманд өвчлөл бүртгэгдээгүй байна.
Өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглоно. Өөрийн эзэмшлийн мал, тэжээвэр амьтдад мал эмнэлгийн албанаас хийх үзлэг, сэргийлэх тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулах, түүнчлэн шаардагдах хашаа байр, хүн, хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулахыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа
Шүлхийгээр өвчилсөн 93310 толгой малын шинж тэмдэг арилжээ |
Сэтгэгдэл бичих