Улсын аварга малчин Р.Цогтцэмбэл 5 өрхийг малжуулжээ
2022-02-05 23:13:46, 826

  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ренчин овогтой Цогтцэмбэл нь мал аж ахуйн салбарт сүүлийн 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд  Улсын аварга малчин  болж шагналаа гардан авлаа.

Тэрбээр  сүүлийн 3 жилд 3100-2515 толгой мал тоолуулж, цөөн малтай буюу малгүй өрхүүдийг малжуулах зорилгоор 2001 оноос хойш 5 өрхийг малжуулж  180 толгой мал өгсөн байна. Мөн   жил бүр 1 хүнийг байнгын ажлын байраар ханган  ажиллаж байна.

Мал сүргийг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор байгалийн хадлан, хужир шүү, хүчит тэжээлийг хүрэлцэхүйц 25-35 тн-ыг бэлтгэн нөөцөлдөг. Р.Цогтцэмбэл нь 2015 онд “Аймгийн сайн малчнаар”, 2018 онд “Алтан төл”-ийн эзнээр тус тус шалгарсан ажээ.

Түүний шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Б.Ганаа

 

 


Улсын аварга малчин Р.Цогтцэмбэл 5 өрхийг малжуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0