Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 16 сумын 49 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 57529 толгой мал өвчилж, 33366 толгой малын шинж тэмдэг арилж, 5474 өрхийн 253455 толгой малыг дархлаажуулсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 48 хяналтын пост, хөдөлгөөнт 30 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 163 орчим төрийн албан хаагч 45 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Б.Туяа
| Хөвсгөлийн 16 сумын 49 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих