Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадна аймгаас өвс, тэжээл тээвэрлэн оруулж ирэхийг хориглолоо.
Тус аймаг хамгийн олон мал сүрэгтэй, малын гоц халдвар өвчингүй тайван бүс нутаг юм. Иймээс мал, амьтны гоц халдварт өвчнийг хянах, тандах, тархвар зүйн судалгаа, шинжилгээ хийх, эрүүл тайван бүс нутгийн статусаа бататгах ажлыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас төлөвлөн зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Мөн мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг чангатган Мал эмнэлгийн нэгдсэн системийг тогтмол хянаж, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж байгаа ажээ.
Б.Ганаа
Гадна аймгаас өвс, тэжээл тээвэрлэн оруулж ирэхийг хориглолоо |
Сэтгэгдэл бичих