Хөвсгөл аймагт “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж эхэллээ
2021-09-14 08:29:12, 771

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр “Шинэ хөдөө” төсөл  хэрэгжүүлж эхэллээ.

Шинэ хөдөө төсөл нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой  юм.

Төслийн хүрээнд  Сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээ, 74 бухан бярууг малчдад, 40 бүл зөгийг Тариалан, Рашаант сумдын зөгийчдөд хүлээлгэн өглөө.  Ирэх хавраас шавь зөгийчин бэлтгэх замаар бусад сумдад зөгийжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын орон нутагт ажиллах үеэр малчид  бэлчээрийн даац ердийн үеэс 4-5 дахин хэтэрсэн учир малын тооноос илүү чанарт анхаарч, өндөр ашиг шимтэй мал маллах хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлдэг учраас   улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймагт "Шинэ хөдөө" төслийг хэрэгжүүлж эхэлж  байгаа ажээ.

Б.Гантуяа 

 


Хөвсгөл аймагт “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-17 17:11:26
    Handaa: Sain uils delgerch buynt mal sureg maana toolj baramgui usuh boltugai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-14 12:37:10
    ?????????: Төсөлд хэрхэн хамрагдах вэ .