Цэцүүх багт сүү цагаан идээ борлуулах худалдааны төв байгуулна
2021-05-27 22:20:26, 685

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутагт ажиллах үеэр  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн иргэдтэйгээ уулзлаа.  Энэ  үеэр малчид  малчид хавар ноолуураа 120-130 мянган төгрөгөөр борлуулсан  цар тахалтай хүнд үед амьдралд маш том нэмэр  болж байна гэдгийг хэлж  байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цэцүүх багийн хувьд Солонготын даваа Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас сумын төв хүртэлх 27 км сайжруулсан зам ашиглалтад орох дөхсөн байна.Замын ажлаас гадна Юнителийн 3 жи сүлжээ ашиглалтад орж холбоо харилцаа, сошиал мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Зам бүрэн ашиглалтад  орохоор Цэцүүх багийн малчиддаа замаа түшиглэн сүү цагаан идээгээ борлуулах тохилог худалдааны төв байгуулж өгнө” гэдгийг онцолж байлаа.   Худалдааны төв байгуулснаар алслагдсан багийн  малчид сүү, цагаан идээгээ борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ.

Б.Ганаа



Цэцүүх багт сүү цагаан идээ борлуулах худалдааны төв байгуулна