О.Цэнд-Аюушийн гэр бүл “Улсын хошой аварга малчин өрх”-өөр шалгарлаа
2021-05-25 22:23:55, 1731

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очир овогтой Цэнд-Аюушийн гэр бүлд  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар  “Улсын хошой аварга малчин өрх”-ийн цол тэмдэг, үнэмлэх, өргөө цагаан гэрийн хамт гардуулан өглөө.

О.Цэнд-Аюуш нь малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүргийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд 2007 онд “Улсын сайн малчин”-аар шагнагдаж байсан юм.

Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очир овогтой Цэнд-Аюуш нь мал аж ахуйн салбарт 43 жил ажиллаж байна.   Тэрбээр Бүрэнтогтох сумын Туяа багийн Наадамтын өвөр, Арбулаг сумын Зосын тохойд гар худаг өөрийн хүчээр гаргаж 10 өрхийн 40 гаруй хүн ам, 15000 малыг ундны усаар хангаж байгаа ажээ.

Б.Туяа

 



О.Цэнд-Аюушийн гэр бүл “Улсын хошой аварга малчин өрх”-өөр шалгарлаа