Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шижирговь” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Батбаярт “Улсын аварга тариаланч” –аар шалгарчээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өглөө.
В.Батбаяр нь 1985-1988 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ийг трактор комбайнчны мэргэжлээр төгссөнөөс хойш газар тариалангийн салбарт тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн жил 450-580 га талбайд үрсэлгээ, 550-800 га талбайд уринш, комбайнаар 400-520 га талбайд ургац хурааж, нэг га талбайгаас 19-31 цн ургац хураан авсан амжилтаараа “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртжээ.
Б.Ганаа
В.Батбаяр “Улсын аварга тариаланч”-аар шалгарчээ |