Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас тархвар зүйн санамсаргүй түүврийн аргаар сонголт хийж 19 сумын 50 багийн 64 өрхийн малд шүлхийн тандалт судалгаа хийжээ.
Энэ үеэр нийт 1024 ширхэг цусны дээж цуглуулжээ. Тандалт судалгааг сумдад хийхэд Мал эмнэлгийн газрын эмч нар мэргэжил арга зүйгээр хангаж, шинжилгээний дээж цуглуулах ажлыг тархвар зүйч, багийн малын эмч нар хамтран хийсэн байна. Хөвсгөл аймаг хамгийн олон малтай боловч нэг ч удаа шүлхий өвчин гарч байгаагүй гоц халдварт өвчнөөр тайван статусаа хадгалж ирсэн юм. Энэхүү тандалт судалгааны ажлыг 12 дахь жилдээ баталгаажуулахаар хийж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Л.Долгорсүрэн хэллээ.
Б.Туяа
19 сумын 64 өрхийн малд шүлхийн тандалт судалгаа хийжээ |