Найман суманд эрсдэлийн үнэлгээний баг ажиллав
2021-03-14 19:47:59, 669

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар хаваржилт хүндэрч байгаа Баянзүрх, Жаргалант, Ханх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд зудын эрсдэлийн үнэлгээ хийх баг ажилласан байна. Энэ үеэр Ханх, Цэцэрлэг сум их эрсдэлтэй, бусад сум дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Өнгөрсөн онд оройтож бороо орсноор газрын гарц муу байсан. Цас бага орсон сумдад бэлчээрийн ургамал бага ургаснаас өвөлжилт, хаваржилт хүндэрч байна. Мөн зарим суманд 10 дугаар сард бороо, цас холилдож орсноор мөсөн бүрхүүл үүсэж малчид бэлтгэсэн өвснийхөө 70-80 хувийг хэрэглээд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрхэмбаяр мэдээллээ.

Б.Ганаа


Найман суманд эрсдэлийн үнэлгээний баг ажиллав