Аймгийн хошой аварга малчин өрх 20, аймгийн аварга малчин өрх 97 тодорлоо
2021-02-02 18:56:42, 1829

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, аймгийн аваргуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Хулгана жилд аймгийн хошой аварга малчин өрх 20, аймгийн аварга малчин өрх 97 тодорлоо.

Мөн аймгийн аварга саальчин 7, залуу малчин өрх 1, аймгийн аварга тариаланч хамт олон 1, аймгийн аварга тариаланч 1, аймгийн аварга ногоочин 3 тус тус тодорлоо. Аймгийн аваргуудын шагналыг сар шинийн дараа сумын удирдлагуудад хүргүүлж, орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн гардуулахаар төлөвлөж байна. Гэхдээ улсын Онцгой комиссын шийдвэрийн дараа эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэлж байлаа.

Б.Туяа 


Аймгийн хошой аварга малчин өрх 20, аймгийн аварга малчин өрх 97 тодорлоо