Хөвсгөл аймгийн хэмжээнд 2 сая 362,1 мянган толгой эх мал төллөхөөс 1 сая 530,7 мянган толгой хээлтэгч төллөж нийт 1 сая 507,2 мянган төл хүлээн авч төл бойжилт 98,5 хувьтай байна. Төллөсөн мал дотор ботго 0,2 мянган толгой, унага 22,5 мянган толгой, тугал 68,9 мянган толгой, хурга 835,0 мянган толгой, ишиг 580,6 мянган толгой бойжиж байна.
Нийт нутгаар хаваржилт хэвийн байгаа учраас бог мал ногоонд цадаж эхэлж байгаа гэнэ. Нийт 24 суманд 27061 толгой мал хорогдсон нь оны эцэст тоологдсон нийт малын 0,5 хувь нь байгаа ажээ.
ХӨВСГӨЛД ХАВАРЖИЛТ ХЭВИЙН, БОГ МАЛ НОГООНД ЦАДАЖ ЭХЭЛЖЭЭ |
Сэтгэгдэл бичих