Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран орон нутгийн онцлог, өөрсдийн боломжид тулгуурлан мал тэжээж болохуйц лууль, халгай, сүрэл, үр тариа, төмс хүнсний ногооны хаягдал болон хивэг, өвс зэргээр уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аяныг өрнүүлж байна.
Энэ жил тус аймгийн нийт нутгаар зуншлага оройтож хадлангийн ургалт тааруу, малын тарга хүч бүрэн аваагүй зэрэг нөхцөл шалтгаанаас мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Иймээс мал аж ахуйн уламжлалт арга ухааныг сэргээж залуу хойч үедээ зааж сургах зорилготой аяны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчин, албан хаагч бүр 5 кг-аас доошгүй, ахлах ангийн сурагчид 3 кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэхийг уриалжээ.
Б.Туяа
Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аяныг өрнүүлж байна |