Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээ 36,3 хувьтай байна
2020-09-12 21:01:02, 643

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мал сүргийн шимэгчтэх өвчинтэй тэмцэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, тархалт, халдварлалтыг таслан зогсоох ажлыг тодорхой үе шаттай зохион байгуулж байна.

Малд тарга тэвээрэг бүрэн авахуулах, малын гаралтай түүхий эдийн чанар, гарцыг сайжруулах, эргүү бэтэг болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор мал сүргийг угаалга, туулга, боловсруулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд нийт 8,027,2 мянган мал, амьтан хамрагдахаас 2,913,800 мал, амьтан хамрагдаж 36,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймгийн мал эмнэлгийн газрын Дук машинаар аж ахуйн нэгжүүдийн эмч нарын захиалгын дагуу Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Мөрөн зэрэг 4 суманд очиж мал угаах, өвөлжөө, хаваржааны хашааг ариутган халдваргүйжүүлээд байна гэж Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Н.Цэнгэлзүсэм мэдээллээ.

Б.Гантуяа 



Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээ 36,3 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0