Хөвсгөлд 18012 малчин өрх ноолуурын урамшуулал авчээ
2020-06-03 23:10:11, 784

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавирусний халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх" зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлсэн. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 18200 малчин өрх байгаагаас 18012 өрхийн дансанд  ноолуурын урамшуулал шилжсэн гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Мөн орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай  бүрд малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх юм байна. Улсын хэмжээнд 203441 хүний мэдээллийг бүрдүүлж, нийт гүйлгээний 96 хувь нь амжилттай дамжигдаж малчдын дансанд шилжсэн ажээ.

Б.Ганаа

 

 

 



Хөвсгөлд 18012 малчин өрх ноолуурын урамшуулал авчээ