Мал эмнэлгийн тасаг унаа, тоног төхөөрөмжтэй боллоо
2020-05-30 23:02:59, 876

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар нь мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум 1 тосгоны 6 сая гаруй малд сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд тус аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчилгээний автомашин, сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, иж бүрэн компьютер, оффисын тавилга бүхий 143,2 сая төгрөгийн техник, төхөөрөмж  ХХААХҮЯ, МЭЕГ-аас  олгосныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулан өглөө.

Энэ үеэр Засаг дарга “Мал сүргийг эрүүлжүүлэх, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах улмаар шүлхий өвчнөөр тайван бүс нутгийн статусаа хадгалах, сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийж, үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллах хэрэгтэй”-г анхааруулж байлаа. 

Тус аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 20 тархвар зүйч ажиллаж байна.

Б.Ганаа



Мал эмнэлгийн тасаг унаа, тоног төхөөрөмжтэй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-07 14:33:53
    moogol: ok