Хөвсгөл аймгийн Жаргалант, Рашаант сумын 15 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай Архангай, Төв, Баянхонгор аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Аймаг дотроо 18 сумын 1397 өрхийн 2846 малчид, иргэд 466,1 мянган толгой малтай отроор явж байна. Отроор яваа өрхүүдийн дотор өндөр настан 326, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 66, жирэмсэн эх 16, хүүхэд 464 байгаа аж. Тэдэнд аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарч очиж буй сумын Эрүүл мэндийн төвүүдэд хяналт тавин ажиллахыг үүрэг болгосон байна. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй өвөлжилт хэвийн байгаа боловч нэмж цас орвол хүндрэх төлөвтэй хэд хэдэн сум байгаа ажээ.
Б.Ганаа
15 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна |
|
Сэтгэгдэл бичих