Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс санаачлан ХХААХҮЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран “Тогтвортой мал аж ахуй эрхлэлт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнөөр малчид “Бэлчээрийн хүрэлцээ хангамж даацад тулгуурлан мал сүргээ маллаж, нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг гол усаараа нэгдэн хуваарьтай ашиглаж, хамгаалах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг хамтын хүчээр зохион байгуулалттай хийх”-ийг уриалав.Мөн мал сүрэгт зохистой бүтэц бүрдүүлж, хээлтэгчийн эзлэх хувийг бог малд 558 бод малд 40-өөс доошгүй хувьд хүргэж эдийн засгийн оновчтой эргэлтэд оруулах, гоц халдварт өвчнөөр тайван бүс нутгийг баталгаажуулахад малчин бүрийн оролцоог нэмэгдүүлэх, энх сүрэгтэн болохын төлөө хичээн ажиллахаар боллоо.
Б.Ганаа
Малчид доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх уриалга гаргав |
|
Сэтгэгдэл бичих