Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс санаачлан ХХААХҮЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран “Тогтвортой мал аж ахуй эрхлэлт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. "Тус зөвлөгөөнөөр Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжиж буй төслийн хүрээнд орчны бүсийн сумдад байгуулсан малчдын бүлгүүдийн бэлчээрт хийсэн судалгааны дүнд, малчны бүлгүүдийн саналд тулгуурлан боловсруулсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, түүний хэрэгжилт үр дүнд ба бусад мал аж ахуй эрхлэлттэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Мөн ХХААХҮЯ, ХХААГ-ын бодлого төлөвлөлт, малаас гаралтай түүхий эдийн зөв бэлтгэл, ханган нийлүүлэлт, хэрэгцээ шаардлага зэргийг нэгтгэсэн олон талт мэдээллүүдийг малчдад олгох юм. Хөвсгөл аймаг 5,8 сая толгой малтай, улсдаа мал сүргийн тоо толгойгоор тэргүүлдэг. Малчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй бэлчээрийн хомсдол, түүнээс үүдэлтэй мал аж ахуйд тулгарч буй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх, олон талуудын саналыг үндэслэн нэгдсэн төлөвлөлт шийдэлд хүргэх, төрийн байгууллага, малчдын үүрэг оролцоог нэгтгэх зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэдгийг МОН 9183 төслийн менежер Т.Эрдэнэжаргал мэдээллээ.
Б.Гантуяа
МОН 9183 төслөөс Малчдын зөвлөгөөнийг зохион байгуулав |
|
Сэтгэгдэл бичих