УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ц.НАЛГАР 10 ГАРУЙ ХҮНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙНА
2018-05-28 15:32:40, 584

Хөвсгөл  аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Цэнд-Аюушийн Налгар нь эцэг эхээсээ мал маллах арга ухааныг өвлөн авч, 28 жил тасралтгүй мал маллаж, мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн үржүүлж 5 малчин өрхийн 12 хүнийг байнгын, 16 хүнийг түр ажлын байраар хангаж ирсэн  тэргүүний малчдын нэг юм.
Тэрээр сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч шагналыг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох нар малчны хотонд гардуулан өглөө.
Ц.Налгар 2010 онд “Аймгийн сайн малчин”, 2017 онд “Аймгийн Хошой аварга малчин”-аар шалгаран шагнагдаж байсан юм. Мөн сүүлийн 3 жил 1771-2880 толгой мал тоолуулан төлөөр нь малаа жил дараалан өсгөж байна. Бог малын чанарыг сайжруулснаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн нэг эм ямаанаас дунджаар 500 гр ноолуур, эр ямаанаас 800 гр ноолуур авч, төлөгний намрын амьдын жин 45-50 кг, эр хонь 90-100кг жинтэй болсон байна.  Бэлчээр усжуулах зорилгоор өөрийн хүчээр 2 гар худаг гаргаж 10 өрхийн 40 гаруй хүн, 15000 малыг ундны усаар хангахын зэрэгцээ хоёр шавь малчинтай болсон байна. Малын индексжүүлсэн даатгалд нийт 2255 толгой малыг даатгуулж, жил бүр  25-62 тн өвс бэлтгэн нөөц бүрдүүлж хэвшсэн хоймор нутгийн  шилдэг малчдын нэг ажээ.



УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ц.НАЛГАР 10 ГАРУЙ ХҮНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-09 15:56:18
    ?????????: зөв үү