Ц.ТҮДЭВ “АЛТАН ИШИГ”-НИЙ ЭЗЭН БОЛЛОО
2018-05-28 15:30:11, 585
Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж 16 багийн 250 гаруй малчид оролцлоо. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р хорооны малчин Цагаачийн Түдэвт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрэмжит  "Алтан ишиг"-ний эзний шагналыг гардуулав.
Тэрээр  2017 онд 248 ямаанаас 265 ишиг бойжуулсан амжилтаар энэхүү шагналын эзэн боллоо. Зөвлөлгөөний үеэр малчид мал аж ахуйн салбарын хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, санал санаачлага дэвшүүлж, шилдэг малчид хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж байлаа. Энэ өвөл дулаахан өнтэй байсан боловч бэлчээрийн даац нийт нутгаар муудсан тул мал төллөх үеэр болон хаврын сард малын хорогдол гарч болзошгүй учир доройтож магадгүй малыг эртнээс тэжээх хэрэгтэйг ахмад малчид хэлж байлаа.
 


Ц.ТҮДЭВ “АЛТАН ИШИГ”-НИЙ ЭЗЭН БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-09 10:17:18
    ?????: Сайхан түүх байна. Танай хамт олонд амжилт хүсье.