ЗАЛУУ АВАРГА МАЛЧИН ГЭР БҮЛИЙГ “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР”-ЭЭР ШАГНАВ
2018-05-28 15:26:32, 627

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өнгөрсөн жилээс эхлэн мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж буй хөдөлмөрч залуустаа урам өгөх, олон нийтэд сурталчлан алдаршуулах зорилгоор “Залуу аварга малчин гэр бүл”-ийг тодруулдаг болсон.
Энэ жил Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн малчин Б.Лхагва-Очир шалгарч өргөө цагаан гэрээ аймгийн Засаг дарга Л.Ганболдоос гардан авлаа. Б.Лхагва-Очир нь мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэхийн зэрэгцээ Төмөрбулаг сумаас “Эрчим” үүлдрийн хар ямааг Улаан-Уул сумандаа авчирч нутагшуулан өөрийн хотны үүлдэр угсааг сайжруулан өсгөж үржүүлж, нутгийн малчдад ухна ишиг өгч малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байгаа хөдөлмөрч залуу ажээ.
Тэрээр энэ хүндтэй шагнал хоймор нутгийн хөдөлмөрч залууст урам өгсөн сайхан шагнал байна. Цаашид мал сүргээ өсгөн үржүүлж Аймгийн аварга, Улсын аварга малчин болох зорилт тавин ажиллах болно гэдгийг хэлж байлаа.



ЗАЛУУ АВАРГА МАЛЧИН ГЭР БҮЛИЙГ “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР”-ЭЭР ШАГНАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0