Хөвсгөл аймгийн наадам хэдэнд болох нь тодорхой бус байна
2022-06-29 17:28:58, 2506
Энэ жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөлд зохион байгуулахаар тов гарсан хэдий ч одоогоор тогтоол албажиж  Хөвсгөл аймагт ирээгүй байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Өвөрхангай аймаг Хангайн бүсийн уралдааныг зохион байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Хэрвээ Хангайн бүсийн хурд Хөвсгөлд болохгүй бол Хөвсгөл аймаг тэгш ой бүхий баяр наадмаа 7 сарын 22-23-ы өдрүүдэд тэмдэглэх боломжтой юм. Одоогоор Хөвсгөл аймгийн баяр наадмыг тэмдэглэх албан ёсны тогтоол Хөвсгөл аймагт ирээгүй байна. 
Харин Хөвсгөл аймгийн сумдын наадмын товыг аймгийн Засаг дарга дараах өдрүүдэд тэмдэглэх товыг баталсан байна.
Б.Тэнгэр 
 


Хөвсгөл аймгийн наадам хэдэнд болох нь тодорхой бус байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0