Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар ойн мэргэжлийн байгууллагатай хамтарч хэрэглээний мод хууль бусаар тээвэрлэж байсан зөрчил илэрчээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Модны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон нутгийн иргэн, аж ахуй нэгж байгууллага эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хашаа, орон сууцтай болох, бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, түлш, хэрэглээний мод, хагас боловсруулсан материал /байшингийн торх, палк, банз, прусс, дранк, зах банз/-ыг аймгаас гадагш тээвэрлэхийг хориглосугай” гэсэн шийдвэр гарсан байдаг. Гэтэл шийдвэрийг зөрчиж Улаанбаатар хот орох мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг Чандмань-Өндөр сумын “Хөвсгөл зүрх уулын булаг” ХХК-д олгож Улаанбаатар хотруу тээвэрлэлт хийж байсныг илрүүлж Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Б.Тэнгэр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ ХЭРЭГЛЭЭНИЙ МОД ХУУЛЬ БУСААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ |
Сэтгэгдэл бичих