Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаа дуурсгаж яваа шилдэг уран бүтээлчдийн нэг бол Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Энэбишийн Өлзийбаатар юм. Тэрбээр энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд “ЭХ ОРОН МИНЬ-МИНИЙ НАНДИН” анхны тоглолтоо түмэн олондоо хүргэх гэж байна.
Энэбишийн Өлзийбаатар 2013 онд Соёл урлагийн их сургуулийн гоцлол дуулаачийн ангийг дүүргэснээс хойш хэн бүхний сэтгэлд хүрсэн олон уран бүтээлийг туурвижээ. Тэрээр оюутан байхдаа “Хайрлах л гэж”, “Аав л ээжийн хайр” зэрэг дуунуудаа олны сонорт хүргэж уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 10 гаруй жил аялгуут дуу хууранд хөглөгдөж яваа авьяаслаг уран бүтээлч юм.Түүний олны хүртээл болсон анхны “Эх орон минь миний нандин” цомог хэвлэгдсэн байна.
Хөвсгөл аймгийн Галт сумаас МУГЖ Д.Банзрагч, Л.Жанчивдорж, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдаш, Ү.Аварзэд, Н.Дулмаа, Т.Дашцэдэн зэрэг нутаг орноо дуурсгасан олон алдартнуудын өлгий. Сүүлийн үед зохиолын дуучдын дунд “Дуулсан дуу бүр нь ард түмэнд хүрч дотортой дуулдаг, нутгийнхаа гавьяатуудын шийрийг хатаах дуучин” гэж яригдаж буй Э.Өлзийбаатарын тоглолтод МУСГЗ Ш.Гүрбазар, МУСТА Л.Сөрөлт, МУГЖ Ө.Уянга, МУСТА Ж.Баясгалан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА Э.Чулуунчимэг гээд олон уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна. Түүний тоглолтын тасалбарыг 88101913, 95101224 дугаараар захиалан гэртээ үнэгүй хүргүүлээрэй.
Б.Туяа
“ЭХ ОРОН МИНЬ-МИНИЙ НАНДИН” -Д ТУХЛАН СААТАХЫН УЧИР... |
Сэтгэгдэл бичих