Хөвсгөл аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болсон Тариалан сум ажлын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж Улсын тэргүүний сумаар шалгарлаа.
Тус сумын иргэд ядуурлын түвшинг 2016 оныхоос 0.8 хувиар бууруулж чадсан бол, сумын мал сүрэг 229122толгойд хүрч урьд оныхоос 10.7 хувь өсч, хүний хөгжлийн индекс 0.75 хүрсэн зэрэг гол амжилтууд гаргасан байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж татварын бааз суурь өргөжин сүүлийн 5 жил дараалан орон нутгийн болон улс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жил дараалан 125-153 хувиар биелүүлэн жилд дунджаар 405-465 сая төгрөгний орлого төвлөрүүлж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 13,2 тэрбум төгрөгт хүрсэн, эхийн болон нялхсын эндэгдэл гараагүй, ажил эрхлэлтийн түвшин 96 хувьтай, ажилгүйдлийн түвшин 3,2 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн онд 3,6 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийж 132 хүний ажлын байр бий болгожээ.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ СУМ БОЛЛОО |
Сэтгэгдэл бичих