“Архины эсрэг тэмцэх 10 хоног”-ийн аян эхэллээ
2019-02-23 00:53:09, 1147
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс архины хамааралтай иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөх, сургалтанд хамруулах, өсвөр үеийнхэнд архинаас татгалзах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор “Архины эсрэг тэмцэх 10 хоног”-ийн аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд иргэдэд болон архины хамааралтай хүмүүст сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хүүхэд өсвөр үеийнхний дунд “Бид архигүй ирээдүйг бүтээж чадна” хэлэлцүүлэг, цагдаагийн хэсэгтэй хамтран согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх зөвлөгөө мэдээлэл өгч, эргүүл хяналт хийх юм. Аян зохион байгуулснаар архи согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдлэг мэдээлэл олгож, архины хамааралтай иргэд татгалзах, гэр бүлийн амгалан, тайван орчин бүрдүүлэх, архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлэх зэрэг үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.
 
 Б.Гантуяа 
 
 


“Архины эсрэг тэмцэх 10 хоног”-ийн аян эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0