Улсын аварга малчин Б.Барсхүү : Малыг оторлож улиралдаа тохируулан давс хужрыг малдаа өгөх нь малын чанарыг нэмэгдүүлнэ
2019-01-25 02:09:36, 803
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Баттогтохын Барсхүү нь мал аж ахуйн салбарт тасралтгүй 22 жил мал маллаж байгаа гурван үеийн Улсын аварга малчин юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр, сумын удирдлагууд гардуулан өглөө. Тэрээр өөрийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр буянт малаа өсгөн үржүүлж  2010  онд аймгийн сайн малчин, 2017 онд аймгийн хошой аваргаар шагнагдаж байсан энэ жил 2008 мал тоолуулсан.  Мал аж ахуйн салбарт ажиллахдаа  Д.Отгонболд, н.Ариунболд, Т.Ганчөдөр, П.Батжаргал, Г.Шинэбаяр нарын малчин өрхийг бий болгож сум орон нутагтаа сайн үйлсийн аянд идэвхитэй оролцож  12 сая төгрөгийн хандив өгч малчдаа тэргүүлэн олон аянг зохион байгуулж иргэдийг малжуулсан байна. Улсын аварга малчин Б.Барсхүү “ Сүргийн таваарлаг чанарыг сайжруулахын тулд  жилдээ 8-12 удаа нүүж отор хийж улиралдаа тохируулан давс хужрыг малдаа өгөх нь чухал гэдгийг хэллээ. Тэрээр өвөө, ааваасаа уламжилж ирсэн мал маллагааны арвин туршлагыг өвлөн авч “Мал бүрийг үр хүүхэд шигээ хайрлан хамгаалах хэрэгтэй. Өвөлдөө нөмөр, зундаа сэрүүн газар нутаглах, цаг уурын онцлогт тохируулан малын хариулгад анхаарах нь зүй” гэсэн сургаалийг дагаж ирсэн байна. Мөн сүргийн бүтцийн чанарт анхаарч дархадын ууцан сүүлт хуц, эрчмийн хар  үүлдрийн ухна, Сүхбаатарын халзан  угшлын азарга, Архангайн тариатын сарлаг бух, Хорго үүлдэрийн монголын бух зэргээр цөм сүргийн бүтцийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүний өвөө Д.Бүүвэй 1972 онд Улсын аварга, Ардын их хурлын дефитат болж байсан бол аав Б.Баттогтох нь 2016 онд Улсын аварга малчин болж байсан үе дамжсан Улсын аварга малчид ажээ.
О.Өлзийбаяр 
 


Улсын аварга малчин Б.Барсхүү : Малыг оторлож улиралдаа тохируулан давс хужрыг малдаа өгөх нь малын чанарыг нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0