Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл хэрэгжиж байгаа Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сумын 15 иргэнийг бэлэг дурсгалын зүйл хийх сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олголоо.
Сургалтаар аймгийн Зураач урчуудын холбооны тэргүүн Б.Ганхөлөг аялал жуулчлалын улиралд гадна, дотны иргэд илүү сонирхон авах боломжтой орон нутгийн онцлогийг харуулсан эвэр, мод, эсгий, чулуу төмөр зэргийг ашиглан бэлэг дурсгалын зүйлсийг хийж сурчээ.
Суралцагчид хийж сурсан сувинерээ зах зээлд борлуулан аялал жуулчлалаас ашиг олох, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.
Өнгөрсөн баасан гарагт болсон уг сургалтыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн төслөөс аймгийн Зураач урчуудын холбоотой хамтран зохион байгуулжээ.
БЭЛЭГ ДУРСГАЛ ХИЙХ СУРГАЛТАД 15 ИРГЭН ХАМРАГДЛАА |
|
Сэтгэгдэл бичих