Эрдэнэ булган суманд спорт заал ашиглалтад орлоо
2018-10-17 17:42:21, 1058
Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган суманд спорт заал ашиглалтад орлоо. Тус заалыг 2017 оны орон нутгийн давсан орлого буюу  самрын орлогоос 100 сая, энэ оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 114 сая  нийт 214 сая төгрөгийн өртөгтэйгээр П.Эрдэнэ-Уул захиралтай Монтрейвэл компани 2 жилийн хугацаанд барьж гүйцэтгэжээ. Тус сум нь 1988 онд баригдсан сургуулийн жижиг заалнаас өөр спортын арга хэмжээ явуулах байргүй байжээ.
Ийнхүү сүүлийн үеийн стандартын 18х25-ын харьцаатай шинэ заал ашиглалтад орсноор сумын иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа спортоор хичээллэн зөв боловсон өнгөрүүлэх, уралдаан тэмцээн явуулах боломж бүрдэж байна” гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг дарга  П.Ариунбат хэлж байлаа.
Б.Гантуяа
 


Эрдэнэ булган суманд спорт заал ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0