Оторт явж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна
2023-12-15 12:31:03, 301

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас оторт явж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж 23 сум 1 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн 301 өрхийн 966 иргэн оторт явж байна.

Тус иргэдийн дунд жирэмсэн 4,  бага насны 78, өндөр настан 42, хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн байгаа судалгаа гарчээ.

Өнгөрсөн 7 хоногт оторт яваа 96 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна.

Б.Ганаа



Оторт явж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0