Отрын штаб байгуулан ажиллаж байна
2023-12-06 10:43:12, 812

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант суманд цас их орж өвөлжилт хүндэрсний улмаас малчид отроор явж байна.

Аймгийн Засаг даргын тамгын газраас  Отрын штаб байгуулан малчдад зөвлөн, туслах үйлчилгээг үзүүлж байна.

 

Мөрөн сумын Цагаан бургас, Эрчим багийн төв, Уран-Мандал, Дааганы ар чиглэлд  отроор яваа малчин өрх, малын тооны нарийвчилсан судалгааг гаргасан байна.

 Завхан аймгийн Их-Уул сумын 19 өрхийн 16 малчин 4190 толгой малтай, Шинэ-Идэр сумын 2 өрхийн 5 малчин 1030 толгой малтай, Галт сумын 6 өрхийн 6 малчин 1620 толгой малтай тус тус нүүдэллэж байна.

 

 Шинэ-Идэр, Галт сумын оторчид Эрдэнэбулган, Түнэл суманд очих газраа тогтсон байна. Харин Завхан аймгийн оторчид Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр суманд цас өвөлжилт өнтэй гэсэн мэдээллийн дагуу оторлож явна.

Яг хаана очих газраа мэдэхгүй яваа нь хамгийн их хүндрэлтэй байгааг Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Холоос отроор яваа малчдын бага малууд нь их ядарсан, замдаа үхэж зутарч яваа  ажээ.

Б.Ганаа



Отрын штаб байгуулан ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-07 23:17:28
    ?????????: Та бүдийг хөөрхн ахаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-06 10:58:00
    ??????????? ????: Ядарч зүдэрч яваа малчид маань аврал эрэн нүүдэллэж явна Очсон газарын нутгийн зарим малчид бэлчээрээ харамлаж хөөж тууж байгаа нь харамсалтай хүн чанаргүй нь хэцүү Ортороор яваа малчдыг аймаг сумын удирдлага хамгаалтандаа авч бүхий л зүйлээр тусалмаар санагдах юм адилхан монгол хүмүүс шүү дээ