Жаргалант суманд өвөлжилт хүндэрч, 70-80 мянган толгой малыг зах зээлд борлуулна
2023-11-13 15:28:07, 974

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэмжээнд энэ сарын 3, 4-ий өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас өвөр бэл хөндий хэсгээр 38-55 см, өндөрлөг хэсэг гуу жалганд 45-65 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

 Тус суманд  зудын эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллаж  эрсдэл их гэсэн дүгнэлт  гарсан байна.

 

Жаргалант сум 281 мянган толгой малтай бөгөөд өвөлжилт хүндэрсний улмаас гуравны нэг буюу 70-80 мянган толгой малыг муулж зах зээлд борлуулахаар болжээ.

Харин үлдсэн малаа аваад малчид оторт гарч байгаа гэнэ.

 

Жаргалант сумын малчдын   отор хийдэг хөрш зэргэлдээ  Завхан, Архангай аймгийн сумуудад цас их орсон тул Хөвсгөл аймгийн цасгүй байгаа сумуудад оторлохоор явж байна. Гэхдээ яг тэр сум гэсэн тодорхой заасан байршил нутаг байхгүй сумаасаа бичиг аваад  явж байна. Байгалийн гамшиг эрсдэлийн улмаас  хэдэн малаа онд оруулахаар отроор яваа малчдыг сайхан сэтгэл гарган хүлээн авч тусалж дэмжээрэй гэдгийг  гэдгийг Засаг дарга Ц.Бямбажав уриалж байлаа.

Б.Гантуяа 



Жаргалант суманд өвөлжилт хүндэрч, 70-80 мянган толгой малыг зах зээлд борлуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 03:47:27
    Зочин: Өвөлжээндээр өвөлжүүлнэ