Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны 129 багийн нутагт 11286 хот айл, 19877 малчин өрхөд 6 сая 421 мянган толгой мал өвөлжинө.
Үүнээс тэмээ 3.1 мянган толгой, адуу 325.4 мянган толгой, үхэр 598.7 мянган толгой, хонь 3181.8 мянган толгой, ямаа 2312.0 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 1148.1 мянган толгой мал өвөлжихөөр урьдчилсан мэдээ гарчээ.
Отроор хөрш зэргэлдээ аймагт 2 сумын 11 өрхийн 4600 толгой мал, сум дундын отрын бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас газар нутагт Рэнчинлхүмбэ, Хатгал Цагаан-Үүр, Ханх, Цэцэрлэг сумын 1047 өрхийн 239,1 толгой мал өвөлжинө.
Өөрийн аймгийн бусад сумын нутаг 15 сумын 204 өрхийн 88,9 мянган толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Цагаан-Үүр сумын 60 өрхийн 5.9 мянган толгой мал нийт 1322 малчин өрхийн 338,4 мянган толгой мал отроор өвөлжихөөр бэлтгэл хангаад байгаа ажээ.
Б.Ганаа
Отроор 1322 малчин өрхийн 338,4 мянган толгой мал өвөлжинө |
Сэтгэгдэл бичих