Идэрийн голын усанд автомашинтай суусан 6 иргэний амь насыг аварлаа
2023-05-01 13:01:03, 1550

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангид  өглөөний 6 цагт   Галт сумын Зүрх багийн Идэр голын Дунд цагааны ам гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т  Зил-131 загварын ачааны автомашин усанд суусан дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу  тус ангийн алба хаагчид шуурхай ажиллаж  ачааны автомашин дотор зорчиж явсан 5 том хүн, 1 хүүхдийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гаргаж,  автомашиныг татан гаргалаа.      

  Хөвсгөл аймагт он гарсаар Онцгой байдлын газрын алба хаагчид гол нуурын мөсөнд цөмөрсөн 4 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран, 4 тээврийн хэрэгслийг татан гаргасан  байна. 

Урин дулаан цаг ирж гол нуурын мөс хайлж, нимгэрч, хэврэгшиж байгаа  үед иргэд,тээвэрчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулаа.

Б.Ганаа

 

 

 



Идэрийн голын усанд автомашинтай суусан 6 иргэний амь насыг аварлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-01 20:02:40
    Зочин: Ашгүй дээ Ямар болгоомжгүй юм вэ Аврагч нартаа баярлалаа