Рэнчинлхүмбэ сумын нутагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөв
2022-11-15 11:48:31, 306
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт  өглөөний 8 цаг 24 минутад 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн чичирхийлэл Жиглэг,  Долоон уулд намаржиж буй малчин өрхүүдэд  бага зэрэг мэдрэгдсэн байна. 
Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 25 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны хагас жилийн байдлаар 0,1 магнитудаас дээш 10 мянга гаруй удаагийн   газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Ганаа


Рэнчинлхүмбэ сумын нутагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0