ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ
2018-09-18 11:27:20, 675
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өчигдөрөөс эхэллээ. Сонгуульд Хатгал тосгоны оршин суугчдын хурлаас Б.Ганбаатар, Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Баттүшиг, 100 дэмжигчийн гарын үсэг цуглуулж бие даан  Ч.Ням-Очир  гэсэн 3 хүн нэр дэвшиж байгаа гэнэ. Хатгал тосгоны Захирагчийн  сонгууль 4 жил тутам болдог бөгөөд энэ жил 7 дахь удаагаа 10-р сарын 5-нд болно. Захирагчийн сонгуулийг зохион байгуулах  Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр нэр дэвшигчдийг сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулахыг анхааруулж байлаа.
 
Б.Гантуяа 
 


ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0