Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны барилга 2 жилийн өмнө шатсаны улмаас Захирагчийн ажлын алба Ахмадын өргөөнд түр байрлан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж байсан юм. Захирагчийн албаны барилгын шав тавих ёслол өнгөрсөн бямба гарагт болж аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хатгал тосгоны Захирагч Б.Ганбаатар, Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр болон нутгийн иргэд оролцлоо. Тус барилгыг орон нутгийн “ХБС” барилга угсралтын компани 860 сая төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэн ирэх оны 8 сард хүлээлгэн өгөх гэнэ. Хуучин байр нь аж ахуйн аргаар баригдсан бөгөөд технологийн бус барилгын цахилгааны улмаас шатсан гэсэн дүгнэлт гарсан ажээ.
Б.Гантуяа
ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН БАЙР ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО |
|
Сэтгэгдэл бичих