Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатартай болон ажлын хэсэгтэй уулзаж бэлтгэл ажлын хангуулах, болзошгүй аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн.

Харин үдээс хойш Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагдсан бөгөөд 5 га талбайг эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл үүсдэг. Иймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа.
Сэтгүүлч Б.Амирлан
| Хатгал тосгоны хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих