 
            Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн гол 2021 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эргээ даван хальжээ. Улмаар халиа гүйж Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлсэн. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахын тулд шинээр хогийн цэг төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халианд автсан хэсгээс цооног гарган хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсжээ.
Голын халиа томорсоор өдгөө тус сумын хогийн цэг автаад байгаа юм. “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” хуралдаж Эгийн голын халианд автаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор болжээ.
	
Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая төгрөг, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдвэрлэсэн байна. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох үндсэн нөхцөл үүссэн. Цаашдаа дулаан болж мөс гэсэх явцад хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд бохирдол үүсгэх эрсдэлтэй болсон ажээ.
Б.Гантуяа
| Эрдэнэбулган сумын халианд автсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлнэ | 
 Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
     Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
     Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
     Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
     Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
     Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
     Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих