Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна
2021-12-27 19:28:09, 5629

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг  Эгийн голд 12 сарын 15-ны өдрөөс эхлэн  өдрөө халиа үүсэж эхэлсэн байна. Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд бүхий 50 гаруй хүн тухайн газарт ажиллаж айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, автомашинуудыг татан гаргаж байна.

Цаашид  айл өрхүүдийг усанд нэмж автуулахаас сэргийлэн шороон даланг байгуулан ажиллаж байна гэж Эрдэнэбулган сумын 4-р багийн Засаг дарга Б.Ганбаяр мэдээллээ.

Б.Ганаа

 



Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0