Чандмань-Өндөр сумын “Өрх бүр үйлдвэрлэгч” болно
2021-10-01 16:23:57, 830

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Өрх бүр үйлдвэрлэгч” болох хөтөлбөрийг баталсан байна. 

 Хөтөлбөрийн хүрээнд  өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлж, иргэний бие даасан бүтээлч байдлыг дэмжих зорилгоор сайн туршлагыг нэвтрүүлэх, орон нутагтаа шинэ ажлын байр бий болгож сумынхаа иргэний хөгжлийг дэмжихийг зорьж байгаа гэнэ. Чандмань-Өндөр сумын хэмжээнд нийт 47 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж хуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

 Иргэд ихэвчлэн сүү цагаан идээ боловсруулах, хүнсний ногоо тарих, жимсний мод бут зэргийг  тарьж ургуулж байна. Цаашид “Өрх бүр үйлдвэрлэгч” болсноор  өөрсдийн гараар тарьсан экологийн цэвэр бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх, зах зээлд борлуулж өрхийн нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.

Б.Ганаа


Чандмань-Өндөр сумын “Өрх бүр үйлдвэрлэгч” болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0