Рэнчинлхүмбэ суманд 0 зогсолт хийж хяналтыг чангатгана
2021-04-19 14:01:41, 635

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд коронавирүст халдварын 3 тохиолдол батлагдсан.  Сумын Онцгой комиссын 15-р хурал болж сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглон 0 зогсолт хийж хяналтыг сайжруулах шийдвэр гаргасан байна. Мөн сумын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг үргэлжлүүлж , нэгдүгээр голомтын хяналтыг 24 цагаар гаргаж хамгаалалтыг чангатган,  иргэдэд хүнсийг түгээлтээр үйлчилж эхэлсэн байна. Шатахуун түгээх станцууд шатахуун олголтоо зөвхөн сумын Онцгой комиссын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд олгохоор болжээ. Мөн сумын төвд  мал ачиж ирсэн малчид, отор нүүдлээр явах иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлтэй нэг удаа  гаргах хөдөлгөөн хийх ажээ.

Б.Туяа 



Рэнчинлхүмбэ суманд 0 зогсолт хийж хяналтыг чангатгана