Тосонцэнгэл суманд хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
2021-04-15 19:26:11, 3766

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд  Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан 1 иргэний  түргэвчилсэн оношлуурын шинжилгээ  6 дахь хоног дээрээ эерэг гарсан байна. Иймээс   PCR шинжилгээний хариу гартал сумын бүх хөдөлгөөнийг хязгаарласан байна.  Мөн иргэдийг  гэрээс гарахгүй байж  онцын шаардлагагүй бол эмнэлгээр үйлчлүүлэхгүй, гараа сайн угаах, амны хаалт  тогтмол зүүх, орчин тойрноо ариутгаж халваргүйтгэл хийж, дархлаагаа дэмжих, орой унтахдаа хоолойгоо зайлах хэрэгтэйг Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс ард иргэддээ зөвлөж байна.

Б.Ганаа



Тосонцэнгэл суманд хөдөлгөөнийг түр хязгаарлалаа