Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 47 км-т өнгөрсөн шөнө 02 цаг 14 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Ханх сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 48800 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 190 удаагийн хөдлөлт болсон байна.
Б.Туяа
Хөвсгөлд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв |