200 төл мал галд өртөж хорогджээ
2021-04-14 17:04:01, 1337

Хөвсгөл аймгийн  Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Солонго гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т малчин Б-гийн өвөлжөө шатаж, гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.  

Хаврын улиралд хуурайшилт нэмэгддэг учраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. Энэ сарын 11-нд аймгийн нийт нутгаар хуурайшилт нэмэгдэж Цэцэрлэг, Мөрөн, Их-Уул зэрэг сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р зэргийн түвшинд хүрсэн боловч өчигдрөөс эхлэн нийт нутгаар цас,  бороо орсны улмаас хуурайшилт багасаад байгаа ажээ.

Б.Ганаа



200 төл мал галд өртөж хорогджээ