Өглөөний 6 цаг 54 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2021-03-25 13:54:56, 1084

 Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т өнөөдөр 6 цаг 54 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.

Б.Ганаа



Өглөөний 6 цаг 54 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө